"Энх төгөл" хотхон

Image

Эрч хүчээр дүүрэн амьдралын эх үүсвэрийг цогцлоон бүтээсэн “Энх төгөл” хотхоныг бид сэтгэл зүрхээ шингээн урласан билээ.

Борлуулалтын алба 1: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Магсаржавын гудамж, Грейс төв, 502 тоот
Борлуулалтын алба 2: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, Юү Би Товер-Б, 1402 тоот
9072-8833, 9076-8833, 9919-9966, 8606-0216

info@enkhtugul.mn

© 2022 "ЭНХ ТӨГӨЛ" | хотхон

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох хамгийн цэнгэг агаар, задгай салхитай Хан-Уул дүүрэг, 4-р хороо Арцатын аманд баригдаж буй, үйлчилгээний төв бүхий 12 давхар 5 блок 360 айлын орон сууцны “Энх Төгөл” хотхоныг та бүхэнд танилцуулж байна.

Манай төсөл нь олон улсын стандартад нийцсэн чанарын өндөр шаардлага хангасан материал, тоног төхөөрөмж ашиглан баригдаж байна.

Энх төгөл хотхон нь таны өөртөө болон гэр бүлдээ оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байх болно.

Энх төгөл хотхон нь төв замаас зайтай учир эрчимтэй хөгжиж буй хотын машины дуу, чимээ шуугиан, залуусын цэнгээний газраас хол, дархан цаазат Богд хан уулаас 1 км хүрэхгүй зайд баригдсан ба хамгийн амар тайван, эрүүл амьдралын баталгааг танд олгоно.

Эрч хүчээр дүүрэн амьдралын эх үүсвэр “Энх Төгөл” хотхоныг бид сэтгэл зүрхээ шингээн бүтээсэн билээ.

Дараах
Өмнөх

Хотхоны төлөвлөлт

Интерьерийн шинэлэг шийдлийг орчин үеийн хэв маягт тохируулан илүү эмх цэгцтэй, айл бүрд нарны гэрэл тусахаар төлөвлөсөн ба минимал хэв маягт дуртай залуусын сонголт яах аргагүй мөн.

Зэргэлдээх хотхонуудын дунд хашаа баригдахгүйгээр төлөвлөсөн бөгөөд та гэрийнхээ ойр орчинд цэвэр агаарын сайхныг мэдрэн алхахад хамгийн таатай орчин таныг хүлээж байна.

Бид оршин суугчдын амар тайван, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг хангахын тулд барилга баригдах зөвшөөрөл бүхий нийт талбайн 75%-ийг ногоон байгууламж, тоглоомын талбай, амралтын талбай, авто зогсоолыг хотхон дотроо цогцлоосон.

Хүүхдийн насны онцлогт тохируулан 3 төрлийн тоглоомын талбайг бүрэн шийдэж, хүүхдэд ээлтэй орчныг бий болгосон ухаалаг төлөвлөлт бүхий төсөл юм.

Урьд өмнө нь суурьшлын бүс байгаагүй хотын утаанаас хол, эрүүл цэвэр хөрсөн дээр барьсан энэхүү орон сууц нь таны хүсэж буй эрүүл амьдралын баталгаа болно гэдэгт бид итгэлтэй байна.

Манай төслийг сонгох шалтгаан

  • Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
  • 100хувь бүрэн цутгамал хийцлэлтэй
  • Нэгдсэн тагтны хаалттай
  • Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрууд, автобусны буудалд ойр
  • Өрөөний зохион байгуулалт сайтай, ашиггүй талбай бага
  • 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын системтэй
  • Автомашины зогсоол хүртээмжтэй
Давхарын төлөвлөлт
  • Нэг давхарт 6 айл байхаар төлөвлөсөн бөгөөд өндөр даацын хоёр төрлийн цахилгаан шаттай.
  • Цахилгаан шатны чимээ айлуудад сонсогдохгүй төлөвлөлт
  • 3м2-4м2 уужим тагттай
  • Айл бүрд суурилуулах бүрэн автомат кодтой хамгаалалтын хаалга
  • 300 см өндөр тааз
  • Нэг блокт 72 айл, нийт 360 айл
  • Бүх тагт нь адил загварын 25% бууралттай 0.7мм  хатууруулсан шилэн хаалттай

Таны хөрөнгө оруулалтын баталгаа болсон ҮХХ гэрчилгээ нь орон сууцаа үр хойчдоо үлдээх, худалдах, барьцаалах зэрэгт хамгийн зөв сонголт хийсэн гэдгийг батлан харуулах болно.

 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ

“ЭНХ ТӨГӨЛ” төслийг хэрэгжүүлэгч “ЭсЭсЭмТи” ХХК нь 2007 онд барилга угсралт, засал чимэглэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 15 жилийн туршлага хуримтлуулсан 4 салбар нэгж бүхий компани болон өргөжин ажиллаж байна. Байгуулагдсан цагаас эхлэн олон улсын, хувийн хэвшлийн, Монгол улсын нийт 60 орчим төслүүдийг олон улсын болон дотоодын барилгын стандартын дагуу амжилттай гүйцэтгэж гэрээний дагуу хүлээлгэн өгсөн байна.

Манай компани харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, хүсэлт, шаардлагад бүрэн нийцэн ажиллахыг үргэлж эрмэлзэн ажилладаг бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын ТОП-100  татвар төлөгч компаниудын төлөөлөлтэй хамтран ажиллаж ирснийг дурдахад таатай байна.

Дэлгэрэнгүйг эндээс харна уу.