"Энх төгөл" хотхон

Image

Эрч хүчээр дүүрэн амьдралын эх үүсвэрийг цогцлоон бүтээсэн “Энх төгөл” хотхоныг бид сэтгэл зүрхээ шингээн урласан билээ.

Борлуулалтын алба 1: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Магсаржавын гудамж, Грейс төв, 502 тоот
Борлуулалтын алба 2: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, Юү Би Товер-Б, 1402 тоот
9072-8833, 9076-8833, 9919-9966, 8606-0216

info@enkhtugul.mn

© 2022 "ЭНХ ТӨГӨЛ" | хотхон
0
Нэгж үнэ (метр квадрат)
0 м²
3 өрөө
0 %-аас дээш урьдчилгаа төлбөл
үнэ 3,600,000₮-өөс эхлэн буурна.

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох хамгийн цэнгэг агаар, задгай салхитай Хан-Уул дүүрэг, 4-р хороо Арцатын аманд баригдаж буй, үйлчилгээний төв бүхий 12 давхар 5 блок 360 айлын орон сууцны “Энх Төгөл” хотхоныг та бүхэнд танилцуулж байна.

Манай төсөл нь олон улсын стандартад нийцсэн чанарын өндөр шаардлага хангасан материал, тоног төхөөрөмж ашиглан баригдаж байна.

Энх төгөл хотхон нь таны өөртөө болон гэр бүлдээ оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байх болно.

Энх төгөл хотхон нь төв замаас зайтай учирэрчимтэй хөгжиж буй хотын машиныдуу, чимээ шуугиан, залуусын цэнгээний газраас хол, дархан цаазат Богд хан уулаас 1км хүрэхгүй зайд баригдсан ба хамгийн амар тайван , эрүүл амьдралын баталгааг танд олгоно.

Эрч хүчээр дүүрэн амьдралын эх үүсвэр “Энх Төгөл” хотхоныг бид сэтгэл зүрхээ шингээн бүтээсэн билээ.

Барилгын чанараас амьдралын баталгаа

Интерьерийн шинэлэг шийдлийг орчин үеийн хэв маягт тохируулан илүү эмх цэгцтэй, айл бүрд нарны гэрэл тусахаар төлөвлөсөн ба минимал хэв маягт дуртай залуусын сонголт яах аргагүй мөн.

Зэргэлдээх хотхонуудын дунд хашаа баригдахгүйгээр төлөвлөсөн бөгөөд та гэрийнхээ ойр орчинд цэвэр агаарын сайхныг мэдрэн алхахад хамгийн таатай орчин таныг хүлээж байна.

Бид оршин суугчдын амар тайван, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг хангахын тулд барилга баригдах зөвшөөрөл бүхий нийт талбайн 75%-ийг ногоон байгууламж, тоглоомын талбай, амралтын талбай, авто зогсоолыг хотхон дотроо цогцлоосон.

Хүүхдийн насны онцлогт тохируулан 3 төрлийн тоглоомын талбайг бүрэн шийдэж, хүүхдэд ээлтэй орчныг бий болгосон ухаалаг төлөвлөлт бүхий төсөл юм.

Урьд өмнө нь суурьшлын бүс байгаагүй хотын утаанаас хол, эрүүл цэвэр хөрсөн дээр барьсан энэхүү орон сууц нь таны хүсэж буй эрүүл амьдралын баталгаа болно гэдэгт бид итгэлтэй байна.

Хотхоны онцлог

“Энх төгөл” хотхон нь байгальд ойр, орон сууцны хотхонууд дунд оршихоос гадна өндөр стандартын хийцлэлээр баригдаж өрх бүрт тав тухыг мэдрүүлэх найдвартай байдлаараа онцгой ялгарна.

  • Нэг блокт 72 айл
  • Нэг давхарт 6 айл төлөвлөгдсөн
  • 900 кг болон 1 тн даацтай 2 цахилгаан шаттай
  • Барилга баригдах зөвшөөрөл бүхий нийт талбайн 65% ийг ногоон байгууламж, тоглоомын талбай, амралтын талбай, авто зогсоол болгон тохижуулна
  • Тагт бүр 25% бууралттай 7мм-ийн шилэн хаалттай
  • Айл бүрийн гал тогоонд Амвай брендийн ус шүүгч
  • 300 см өндөр тааз
  • Айл бүрт бүрэн автомат дижитал цоож

ЭНХ ТӨГӨЛ хотхон

Эргэн тойронд баригдаж буй хотхоны барилгууд бүгд шинэ хотын өнгө төрх бүхий шийдэл загвартай ба таны мэдрэмжийг сэргээх шинэ амьдралын хэв маяг таныг хүрээлэн орших болно.

Prev
Next

Та өөрийн таалагдаж буй тасалгаа хуваалт, нарны гэрлийн тусгал, метр квадратын сонголтоо хийгээрэй.

Урьдчилан захиалга өгсөн тохиолдолд өрөөнүүдийн хамар хана, зохион байгуулалтын өөрчлөн засал хийх боломжтой.

Манай архитекторуудын бүтээсэн хамгийн тохиромжтой талбай хуваарилалт танд таалагдсан гэж найдаж байна.